НҮБ-ИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ӨМНӨДЭЛГЭР СУМАНД АЖИЛЛАЛАА

ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСӨЛ/IFAD/-н Монгол талыг хариуцсан захирал Руберт, Зах зээлийн бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх Кумар, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч С.Занданбал, С.Гүн-Уянга, Э.Дэлгэрсайхан, жолооч Т.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөдэлгэр суманд ажиллаж төслийн хэрэгжилттэй танилцан, төслөөс гарсан үр дүн, цаашид хамтран ажиллах саналын талаар ярилцлаа. Уг төслийн хүрээнд 4 жилийн хугацаанд тус суманд 599,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа юм.

2022-09-29 09:38:31