Өмнөдэлгэр сумын сургууль 1940 онд байгуулагдсан. Анх захирал Ч.Жамган, багш С.Дэмбэрэлжав, аж ахуй Б.Шагдаржав, ажилчин М.Лхамсүрэн, Дамдинсүрэн, тогооч Ө.Даваа нар хоёр эсгий гэртэй, 50 гаруй сурагчтай Баянбулагийн бага сургууль нэртэйгээр нээж байжээ. Энэ үед нэгэн зэрэг Хэнтий сумын бага сургуулийг захирал Д.Гомбо, багш Т.Дамдинсүрэн, Жамьянжав нарын бүрэлдэхүүнтэй Сайхан Өндөрийн бага сургууль нэртэйгээр нээж өдгөөгийн Өмнөдэлгэр сумын орчин цагийн ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсан түүхтэй. 1940-1960 онуудад сургуулийн багшлах боловсон хүчнийг бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэх, ардын хүүхдийг сургуульд хамран сургах явдал нэн чухал байв. Энэ үед сургуулийн захирлаар Ц.Намдан (1943-44), Б.Намсрайжав (1944-45), Д.Дашравдан (1945-48), Д.Содном (1948-50), С.Нанзад (1950-52), Д.Содномдаржаа (1952-53), Н.Цэдэвдаш (1953-61) нар болон Гомбодорж, Түмэн, Санжид, Должинсүрэн, Ёндонжамц, Сэржид, Дашцэрмаа, Дуламсүрэн, Баатар, Шаарийбуу нарын багш нар ажиллаж байлаа. 1940-1960 онуудад сургуулийн багшлах боловсон хүчнийг бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэх, ардын хүүхдийг сургуульд хамран сургах явдал нэн чухал байв. Энэ үед сургуулийн захирлаар Ц.Намдан (1943-44), Б.Намсрайжав (1944-45), Д.Дашравдан (1945-48), Д.Содном (1948-50), С.Нанзад (1950-52), Д.Содномдаржаа (1952-53), Н.Цэдэвдаш (1953-61) нар болон Гомбодорж, Түмэн, Санжид, Должинсүрэн, Ёндонжамц, Сэржид, Дашцэрмаа, Дуламсүрэн, Баатар, Шаарийбуу нарын багш нар ажиллаж байлаа. 1960-1970 онуудад эх орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, бага сургуулиудыг дунд сургууль болгон өргөжүүлж,малчид малаа нэгдэлд нийгэмчлэн, сумын төвд олноор суурьших болсон цаг. Тус сургууль 1962 онд өргөтгөсөн баг сургууль болж 1964 онд 7 жилийн сургууль болж байсан байна. Өргөтгөсөн бага сургуулийн захирлаар Т.Магсаржав (1961-62), Ц.Цэрэндаш (1962-63), анхны долоон жилийн сургуулийн захирлаар Намсрай (1964-66) нар ажиллаж байжээ. Энэ үед багш Т.Магсаржав, Гэрэлт, Б.Банзрагч, Нарангэрэл, Цэвэлмаа, Д.Сэнгэренчин, Шаравсамбуу, С.Лхамжав, Д.Дарийм, Доржпалам нар ажиллаж байв. 1968 онд найман жилийн сургууль болон өргөжиж анхны төгсөлтөө хийсэн байна. Сургуулийн захирал Ж.Ёлхорсүрэн (1966-71), Ванчин (1971-72), Л.Нямаа (1972-76) нар хичээлийн эрхлэгч Г.Цэрэндорж, Л.Нямаа, Ж.Төмөрмуна нар ажиллаж байлаа. 1974 онд Өмнөдэлгэр сум Баянбулаг гэдэг газраас Айрагийн Энгэр гэдэг газар шилжин нүүсэн ба Өмнөдэлгэрийн сургууль 10 жилийн сургууль болж шинэ хичээлийн байранд орж, шинэ боловсон хүчнээр хангагдаж зэргэлдээ Жаргалтхаан, Цэнхэрмандал, Гурванбаян, Хэрлэнбаян-Улаан, Дэлгэрхаан сумдаас сурагчдыг хүлээн авч дараа шатны сургуульд суралцах бэлтгэлийг хангаж өгч байлаа. Сургуулийн захирлаар Ж.Төмөрмуна, хичээлийн эрхлэгчээр Г.Бадрал, Д.Маньбадраа нар ажиллаж байв. 2009 онд боловсролын чанарын тогтолцоог олон улсын жишиг шаардлагад нийцүүлэн шинэчлэх шинэчлэлийн хүрээнд 12 жилийн сургууль болон өргөжсөн байна. Сургуулийн захирал А.Энхбаатар, сургалтын менежер Ж.Сугаррагчаа, Д.Дарийм, Ч.Хишигтогтох, нийгмийн ажилтан Д.Шижиртуяа нар ажиллаж байжээ. 2021 оны байдлаар тус сургууль боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн манлайд байж шинэ зууны иргэдийг төлөвшүүлэн, иргэдэд тэгш хүртээмжтэй боловсролоор үйлчлэх үүргээ биелүүлэн, захиргаа аж ахуйн 34 ажиллагсадтай, 4 заах аргын нэгдэлд 51 багштай, 1052 суралцагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох ажил үйлчилгээ үзүүлж, Хэнтий аймгийн хөдөөгийн хамгийн том, баруун бүсийн төв түшиц сургууль болон аймагтаа тэргүүлэх хэмжээнд ажиллаж байна. Энэ хугацаанд Хэнтий аймгийн боловсролын шилдэг байгууллагаар 2 удаа, дэд байранд 2 удаа шалгарч байсан.
2022-08-24 08:13:07