Соёлын төвийн танилцуулга

Өмнөдэлгэр сумын Соёлын төв нь 1947 онд анх Улаан булан нэртэйгээр байгуулагдаж, 1963 онд клуб, 1999 оноос Соёлын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улаан булангийн анхны эрхлэгчээр С.Гомбо томилогдон сайн дурын уран сайханчидтай хамтран соёлын үйл ажиллагааг явуулж эхэлжээ. 1963, 1989 онуудад Өмнөдэлгэр сумын Соёл урлагийн гурван хоног Өндөрхаан хотод болж 80 гаруй уран сайханчид найрал дуу, хөгжим, бүжиг, драмын төрлөөр хөдөлмөрчдөд нэгдсэн тоглолт хийж өндөр үнэлгээ авч байсан. Одоо Соёлын төвийн эрхлэгчээр Б.Дарьхүү, Дуу хөгжмийн багшаар Д.Мөнх-Эрдэнэ, номын санч-мэдээллийн ажилтнаар Д.Болортуяа, бүжгийн багшаар Б.Байгалмаа, ОНСТ-ын ажилтнаар Б.Баярбат, үйлчлэгчээр Т.Энхсүрэн нар ажиллаж сумынхаа нийт иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, оюуны алжаалыг тайлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэн, түүх соёл өв уламжлал, соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Номын сангийн фонддоо 9.400 орчим номтой, Орон нутаг судлах танхимд 70 үзмэртэй. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт 58 газар бүртгэлтэй байдаг. Үүнээс улсын хамгаалалтад авсан газар 2, аймгийн хамгаалалтад авсан газар 3, бусад нь сумын хамгаалалтад байдаг. 

2022-08-24 00:00:00