Хэнтий шинэс ой ангийн танилцуулга

            “Хэнттий шинэс” СДОАнги ОНӨААТҮГазар нь Монгол улсын Засгийн газрын 255-р тогтоол,  Аймгийн Засаг даргын А/247 захирамжийн дагуу 2013 оноос үйл ажиллагаагаа эхлэн, 3.5 үндсэн албан хаагч, 2 гэрээт ажилтантайгаар дараах ажил үйлчилгээг эрхлэн ажиллаж байна. Ойн сангаа улам арвижуулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, ногоон хөгжлийн төлөө манлайлан оролцох, Иргэд, ААНэгж, байгууллагуудын ахуйн хэрэгцээний мод, модон материалыг  ойн нөөцөөс зохистой ашиглуулах, эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээ олгох, ойн нөхөрлөл, нөхөрлөлийн холбоог бэхжүүлэн үйл ажиллагааг нь дэмжин явуулах, сургалт сурталчилагаа зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн санг  эрхлэх, холбогдох дүрэм, журмыг сурталчлан таниулах, хавар намрын мод тарих аяныг жил бүр зохион байгуулах, ойн санд учирсан хохиролд экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох, хяналт шинжилгээ хийх, ойгоос орох орлогын төлөвлөгөөг бүрдүүлэх зэрэг олон ажлыг зорилт үйл ажиллагааны чиглэлээ болгон төрийн үйлчилгээг үзүүлж байна. Хэнтий шинэс СДОАнги нь  Өмнөдэлгэр  сумын  546285 га, Жаргалтхаан сумын 13058 га  хариуцан  ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, зохистой ашиглах нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлж байна.  Сум дундын ойн анги нь Жаргалтхаан сумын 6 ойн нөхөрлөл, Өмнөдэлгэр сумын 34 ойн нөхөрлөл, 3 аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

МОД ҮРЖҮҮЛЭГ

Өмнөдэлгэр сумын Хэнтий багт 1,2 га талбайд  Мод үржүүлгийн газар байгуулан 130000 ширхэг тарьц суулгацыг ургуулж байна.

СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН 2021 ОНЫ ЖИЛИЙН ТӨСӨВ.

Санхүүжилт 57.580.000 төгрөг

Өөрийн орлого 18.320.000 төгрөг

Нийт төсөв 75.900.000төгрөг

ОЙ АШИГЛАЛТ

2021 оны эхний хагас жилийн байдлаар  нийт 8569 м3 , үүнээс хэрэглээ  3518 м3 , түлээ  5051 м3  бэлтгээд байна. 64.773.234 төгрөг орон нутгийн орлогт төвлөрүүлээд байна.

МОД БЭЛТГЭХ ТАЛБАЙ ТУСГААРЛАЛТ

2021 оны хагас жилийн байдлаар мод бэлтгэх талбай тусгаарлалтыг 575,5 га–д хийгээд байна.

ОЙ ХАМГААЛАЛ

Ой хээрийн түймрийн хуурайшилтай үед иргэдэд ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулан 5 ойн мэргэжлийн байгууллаг, 13 ойн нөхөрлөлтэй түймрийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажилласан.

ОЙЖУУЛАЛТ

СДОАнги болон ойн мэргэжлийн байгууллага өөрийн хөрөнгийн ойжуулалтыг 2021 оны хагас жилийн байдлаар 76 га талбайд хийж гүйцэтгэсэн

МОД ТАРИЛТ

Жил бүрийн хавар намрын Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг ЗДТГазартай хамтран   зохион байгуулан “Өрх бүх нэг мод” аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2021 оны хаврын бүх нийтийн мод тарих өдрөөр  1300 ширхэг мод бут сөөг тарьж арчлан ургуулж байна.

2022-09-16 14:56:40