Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төв нь 1930 онд анх гурван ортой байгуулагджээ. Эмнэлгийн анхны их эмчээр Л.Лувсан (нутгийнхан Галуугийн Лувсан хэмээн нэрлэдэг), цаашид 1940-53 онд сумын эмч Ж.Жамбалжамц, сувилагч Лувсандамдин ажиллаж байжээ. Үүний дараа Э.Чойнзон, Гомбожав, Ж.Дамдинсүрэн, Ойдов, Доржпүрэв, Гүнд, Д.Дамдинбазар, Л.Лувсанжамбаа, Г.Намшир, О.Болд, Л.Пүрэвдаваа; 1988-2009 онд салбарын эрхлэгчээр Монгол Улсын Хүний Гавьяат их эмч П.Жавзанрагчаа; 2009-2011 онд Д.Мөнгөнцацрал; 2011-2017 онд их эмч Ж.Атартуяа; 2017-2018 онд их эмч Б.Амартуяа, Б.Баярзул; 2018-2019 онд их эмч А.Алтанзул; 2019 оноос их эмч Ц.Ариунтунгалаг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Тус эмнэлэг нь 1961 онд Их эмчийн салбар болж өргөжсөн ба 1997 оноос Сумын эмнэлэг, 2011 оноос Эрүүл мэндийн төв, 2019 оноос А зэрэглэлийн эмнэлэг болон, 17 ортой үйл ажиллагаа явуулж, Их эмч-4, Эх баригч бага эмч-1, Дүн бүртгэгч-1, Вакцинатор сувилагч-1, Лаборант-1, Ариутгагч-1, Сувилагч-6, Жолооч-1, Тогооч-1, Үйлчлэгч-5, Нягтлан бодогч-1, нийт 24 ажилтантай үйл иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ая тухтай орчинд орчинд, ёс зүйн өндөр түвшинд, тэгш хүртээмжтэй, чанартай хөнгөн шуурхай үзүүлэн ажиллаж байна.
2022-07-26 00:00:00