Хангал нуур

Хангал нуур (Khangal lake) Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь нуур. Хан Хэнтийн нурууны зүүн өмнөд хэсэг, Хурхын гол ба түүний цутгал Жаргалант гол хоёрын хооронд оршдог. 2012 онд “Байгалийн дурсгалт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Хадтай, модтой уулаар хүрээлэгдсэн, 1326м өндөрт орших, 2км урт, 0.5 – 1.2км өргөн, 1.5кв.км талбайтай нуур. Зүүн талд нь буга согоо хоёрын баримал, баруун талд нь хандгай болон тус нуурын орчинд байх амьтдын дүрс бүхий хөшөө бий.  Баян голоор Хурх голтой холбогддог, загастай, намгийн шувууд ихтэй. Энэ нуур нь ойт хээрийн бүсэд орших томоохон нуур төдийгүй бусад нууруудыг бодвол усны горимын хувьд нэлээд тогтвортой гэж үзэж болно. Нуурын ойролцоо Баянгол жуулчны бааз бий. Үзэсгэлэнт энэ нуураа магтаж хөгжийн зохиолч Л.Дашням магтуу бичжээ

2022-09-16 11:02:59