Айл харгана (Ail khargana) Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь түүхийн дурсгалт газар. Хэнтий багийн нутаг дахь айл зэргэлдээ харганатай, Гурван Жаргалантын голын зэргэлдээ гурван хөндий. Тэмүжин Жамухаас салж нүүгээд энд буухад 22 овог аймаг түүнийг дагалдаж, Тэмүжиний анхны хүрээ бий болжээ. Энэхүү түүхийн дурсгалт газрын тухай Монголын нууц товчоо-ны хэд хэдэн зүйлд тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал: 107-д Тоорил хан, нэгэн түмэн цэрэгтэй, Тоорил ханы дуу Жаха хамбу нэгэн түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүжин, цэргээ авч очиж нийлэн буув. 122-д Хунан тэргүүтэн Гэнигэс нэгэн хүрээ болж, бас Даридай отчигин нэгэн хүрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас ийнхүү салж хөдлөөд Химурга горхины Айл харгана гэдэг газар хүрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жүрхиний Сорхату-Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээ болж, Нэгүүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээ болж, Хотала хааны хөвүүн Алтай отчигин нэгэн хүрээ болж, Жамухаас салж хөдлөөд Тэмүжинийг Химурга горхины Айл харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмүжин нар тэндээс нууж Хүрэлх доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт очиж буув. Энэхүү түүхт газар босгосон хөшөөнд “Тэмүжин Жамухаас салж Айл харганад бууж бүхүйд Монголын хорин хоёр аймаг овгийнхон Тэмүжин лүгээ нийлсэн бүлгээ” хэмээх үг сийлжээ.
2022-09-16 10:56:57