Дунд жаргалантын буган чулуун хөшөө

Ононгийн халуун рашаан (Onon Hot Spring) Монгол орны Онон мөрний эхэнд далайн түвшнээс 1.450 м өндөрт оршдог рашаан. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дахь уг рашааны дэргэд XVII зууны үед 60 орчим маарамба ламтай Наваанжалба гэдэг байнга хурал хурдаг дуган байжээ. Нэг өвөлд 600-1200 орчим хүн ирж бараалхан, биеэ ариусган өвчнөө засдаг байв. Эл рашаанд Анхдугаар Богд Занабазар, Халхын Сэцэн хан Шолой, Халхын Зая бандид Лувсанпэрэнлэй зэрэг түүхэн хүмүүс бараалхан ирж ордог байсан түүхтэй. Уг рашаан нь хүхэрт устөрөгч хийн үнэртэй, өнгөгүй, тунгалаг рашаан бөгөөд нийт 24 ундаргатай, тус бүр 70-80°С халуун. Судлаачид рашааныг үе мөчний архаг хууч, мэдрэлийн элдэв өвчнийг анагаахад үр нөлөөтэй хэмээн тэмдэглэсэн байна. Олон жилийн ажиглалт, өвчнөө сувилсан хүмүүсийн ярианаас үзэхэд Ононгийн халуун рашааныг төв ба захын мэдрэлийн тогтолцоо, үе мөчний үрэвсэл, бөөрний даралт, бруцеллёз, цусны даралт, хамуу болон арьс өнгөний төрлийн өвчнүүд, шижин, шар ус, хуян,  шарх, гөвдрүү зэргийг эмчлэхэд хэрэглэсээр ирсэн байна.

2022-09-14 14:39:40