БНМАУ-ын Аварга төлчин Дамдингийн Сампил

Сампил, Дамдингийн (Sampil, Damdingiin) (1906 онд Монгол, Хөвчийн Жонон вангийн хошуу [одоогийн Хэнтий, Өмнөдэлгэр]-д төрсөн) Монголын малчин. 1940-58 онд багийн агент, ахлах ухуулагчаар ажиллаж,  1958-61 онд улсын бэлтгэлийн эр бяруу, 1961-67 онд эм хонь, 1967-75 онд улсын бэлтгэлийн эр төлөг, 1975-77 онд сайн үүлдрийн бух, хуц зэрэг төрөл бүрийн мал хариулж маллажээ. Өрнөлт нэгдэл байгуулагдахад анхны гишүүнээр элссэн орсон ба АИХ-ын депутатаар сонгогдож байв.  1964 оны төл бойжуулах ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж 608 хониноос 642 хурга, 100 ямаанаас 106 ишиг бойжуулан БНМАУ-ын Аварга төлчин цолоор шагнагдсан (1965).

2022-09-16 17:26:03