Монгол Улсын Гавьяат эмч Шагдаржавын Пүрвээ

Пүрвээ, Шагдаржавын (Pürvee, Shagdarjavyn) (1954 онд Монгол, Хэнтий, Өмнөдэлгэрт төрсөн) Монголын эмч. 1979 онд АУДэСургууль төгссөн. 1979-88 онд Өмнөговь аймгийн Манлай, Ноён суманд болон аймгийн нэгдсэн эмнэлэгт, 1988 оноос Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт рентгений эмч, мэс заслын эмч, 2000-2001 онд Улаанбаатар хотын БГД-ийн ЭМТ-д ажиллаж байгаад 2001 оноос Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд мэс заслын ерөнхий мэргэжилтэн зөвлөх эмчээр ажилласан. Эмч мэргэжлийг эзэмшсэн цагаас хойш 34 жил хөдөөгийн хүн амд мэс засал, гэмтлийн тусламжийг үзүүлж, арван мянга гаруй хүнд мэс засал хийсэн байна. Монгол Улсын Гавьяат эмч цол хүртсэн (2009).

2022-09-16 17:25:22