Монгол Улсын Гавьяат эмч Пүрэвийн Жавзанрагчаа

Жавзанрагчаа, Пүрэвийн (Javzanragchaa, Püreviin) (1951.02.07-д Монгол, Ховд, Буянтад төрсөн) Монголын эмч. 1975 онд АУДэСургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн. 1975-86 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч, 1986-88 онд Аймгийн эрүүл мэндийн газарт эх нялхсын байцаагч, 1988-2000 онд Өмнөдэлгэр сумын эмнэлгийн эрхлэгч эмчээр ажиллажээ. Жаргалтхаан суманд ажиллах хугацаандаа эх хүүхдийн хяналт, урьдчилан сэргийлэх тарилгын ажлыг шаардлагын хэмжээнд хүргэж эмнэлгийн амбулаторийн барилга бариулсан. Мөн аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллах хугацаандаа аймгийн хэмжээнд эх нялхсын эндэгдэл улс аймгийн дунджаас өндөр байсан тул нялхсын эндэгдлийг бууруулахад гол ажлаа чиглүүлэн хэд хэдэн бүтээлч ажлыг тухайн үед ажиллаж байсан хамт олон, эмч мэргэжилтнүүдийнхээ дэмжлэгтэйгээр хийсэн байна. 2010 оноос "Өргөжих үүдэн" эмнэлгийг байгуулан үзлэг оношилгоо, уламжлалт болон сэргээн засах эмчилгээг хийн жилд дунджаар давхардсан тоогоор 10.000 гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн. Монгол Улсын Гавьяат эмч цол хүртсэн (2008).

2022-09-16 17:24:23