Монгол Улсын Гавьяат малчин Даарийбумын Цэрэндорж

Цэрэндорж, Даарийбумын (Tserendorj, Daariibumyn) (1955 онд Монгол, Хэнтий, Өмнөдэлгэрт төрсөн) 1972 онд ХАА-н Техник мэргэжлийн сургуулийг төгссөн. 1972 оноос 2 жил мал маллаад 1974-1977 онд цэргийн алба хааж ирээд өнөөг хүртэл мал маллаж байна. 1978, 1979, 1980, 1981, 1982 онуудад сумын аварга малчин, 1997 онд Улсын мянгат малчин болжээ. Монгол Улсын Гавьяат малчин цол хүртсэн (2005).

2022-09-16 17:23:46