Монгол Улсын Гавьяат жүжигчин Гэндэндарамын Эрдэнэбат

Эрдэнэбат, Гэндэндарамын (Erdenebat, Gendendaramyn) (1959 онд Монгол, Хэнтий, Өмнөдэлгэрт төрсөн) Монголын дуучин. УБИС, ОХУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг тус тус төгссөн. Хөхөө Намжил, Үүлэн заяа, Севилийн үсчин, Гэсэр, Алеко, Евгений Онегин, Хархорум, Чингис зэрэг үндэсний болоод сонгодог арав гаруй дуурийн гол, туслах дүрийг бүтээжээ. Цэнхэрийн голоор нутагтай, Элбэрэл, бишрэл, Гэргий, Орчлонгийн сайхан хүүхнүүд, Золгож ээждээ үнсүүлэхсэн, Гэртээ ирлээ зэрэг дуунуудыг анхлан дуулж нийтийн хүртээл болгосон. Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн.

2022-09-16 17:21:28