Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лүндэгийн Дашням

Дашням, Лүндэгийн (Dashnyam, Lündegiin) (1935 онд Монгол, Хэнтий, Өмнөдэлгэрт төрж, 1993 онд нас барсан) Монголын хөгжмийн зохиолч. 1957 онд Улаанбаатар хотноо найрал дууны багшийн түр курст суралцсан ба энэ ондоо Хонин жороо морь-ны найруулгаа туурвин уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Бага сургууль төгсөөд багийн ухуулагч, сумын улаан булангийн эрхлэгч, МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга зэрэг ажил хийж байгаад аймгийн клубийн найруулагч болсон. Хан Хэнтий чуулгад хөгжим, найрал дууны багшаар тасралтгүй 50 жил ажилласан. Дэлхийн Залуучууд Оюутны VIII Их наадамд үндэсний хөгжмийн ая дуугаар оролцож мөнгөн медаль хүртжээ. Хөгжмийн олон төрөлд өөрийн авьяасаа сорьж дан хөгжмийн зохиол, магтуу, бүжгийн хөгжим, найрал дуу, нийтийн дуу олныг зохиосон. Жонон хонгор, Хэнтий нутгийн дуу, Хилэн хар, Үйзэн зээрд, Чин хүслийн дуу, Болзоот хоёрын дуу, Хэрлэн минь зэрэг нийтэд түгсэн 300-аад дууны хөгжим, Дорнод талын ардын бүжгийн чуулбар, Халхын намбат, Хөдөлмөрийн алдар, Барга зэрэг 80-аад бүжгийн хөгжим, Биндэръяа нутаг, Үзэсгэлэн гоо, Хэрлэнгийн баръяа, Үхэрчин хүү зэрэг ардын болон зохиолын дууны найруулга, зохиол бичиж ард түмнийхээ сонорыг мялаажээ. Араараа модтой Биндэръяа зэрэг дан найрал дууны найруулга зохиол хийсэн нь ихэд алдаршсан. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн

2022-09-16 17:18:35