Сэнгийн Жанар 1936 онд Хэнтий аймгийн Хэнтий сумын нутагт Ганц модны өвөр гэдэг газар ард Сэнгийн 3-р хүү болон төржээ.Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 1944-1953 онд бага,дунд сургууль,1954-1955 онд Дорнод аймгийн хүн эмнэлэгийн сувилагчийн түр сургалт төгсөж төрсөн нутагтаа ажиллаж байгаад 1957 онд ардын цэргийн албанд ирж,Нисэх 5-р холимог отрядад алба хааж,улмаар 1958 онд УБХНТЗ-ийн нисэх клубын түр сургалтанд суралцаж нисгэгч болжээ.1971-1972 онд ЗХУ-ын Фрунзе, Кремчук хотын цэргийн нисэхийн сургуульд МИ-4,КА-26 нисдэг тэрэгний даргын бэлтгэлийг бүрэн хангажээ.С.Жанар АН-2 онгоцны 2-р нисгэгч,захирагч,багш нисгэгч,ой хөдөө аж ахуйн эскадрильд нислэг эрхэлсэн орлогч дарга,эскадрилийн захирагч аймгийн нисэх буудлын дарга зэрэг ажлуудыг агаарын харилуааны газар,ардын цэргийн нисэх 109-р ангиудад тасралтгүй 30 гаруй жил ажиллажээ.
Энэ хугацаанд ЯК-18,ЯК-12,АН-2,АН-14,МИ-4,КА-26 зэрэг онгоц,нисдэг тэргээр агаарт 20 мянган цаг,2 сая гаруй км агаарын замд ниссэн байна.Агаарын хими,шуудан,хүн тээвэр,гал түймэр,эмнэлгийн түргэн тусламж,засгийн газрын тусгай нислэг,залуу боловсон хүчин сургах зэрэг ажилд амжилт гарган ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж, Байлдааны гавъяаны улаан тугийн одон,Алтангадас одон,Байлдааны медаль болон бусад ойн медалиудаар шагнагдаж,1990 онд “БНМАУ-ЫН ГАВЪЯАТ НИСГЭГЧ” гэдэг эрхэм цолоор шагнажээ.
2022-09-16 16:51:35