Монгол Улсын Ардын жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхан
  1. Жаргалсайхан, Дашзэвэгийн (Jargalsaikhan, Dashzevegiin) (1959 онд Монгол, Улаанбаатарт төрсөн) Монголын дуучин.   1978 оноос Ленинград хотын Архитектурын их сургуульд (ЛИСИ) суралцсан. 1985 онд Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны дэргэдэх Д.ЛувсаншаравБ.Шарав нарын хөгжмийн зохиомжийн (композицийн) курст хамрагдаж байсан ба 1988 онд Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүнээр элссэн. 1979 онд Монголын эстрад урлагийн анхдагч болох Улсын Филармонийн Баянмонгол чуулгын дуучин болсноор уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. 1980 оноос Соёл-Эрдэнэ хамтлагт дуучин, хөгжимчнөөр орсон ба Баянмонгол чуулгад ч дуучнаар давхар ажиллаж байжээ. 1983-86 онд цэргийн алба хаахдаа Ардын армийн 016-р нэгтгэлийн дэргэдэх Оч хамтлагт дуучин, хөгжимчин, удирдагчаар ажиллаж байсан. 1989 оноос Чингис хаан хамтлагаа байгуулсан нь түүний уран бүтээлийн амьдралд цоо шинэ, нэгэн том хуудас нээгдсэн явдал байлаа. Хэдийгээр өөрийн хамтлагаа байгуулсан ч 1997 он хүртэл Соёл-Эрдэнэ хамтлагт уран бүтээлээ туурвисаар байсан. Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн (2021).
2022-09-16 16:38:11