Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ
  1. Бат-Эрдэнэ Бадмаанямбуугийн (Bat-Erdene, Badmaanyambuugiin) (1964.06.07-д Монгол, Хэнтий, Өмнөдэлгэрт төрсөн) Монголын үндэсний бөх, улстөрч. 1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1983-2010 онд Биеийн тамир спортын Хүч нийгэмлэгийн тамирчин, дарга, 1999-2004 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг үүсгэн байгуулж захирал, 2016-2017 онд МУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажилласан. 2019 оноос УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Тэрээр улс төрөөс гадна 1988-90 онд улсын наадамд тасралтгүй гурван удаа түрүүлж даян аварга цол авч, 1990 онд Монголын нууц товчоо-ны 750 жилийн ойн даншиг наадамд түрүүлж дархан аварга цол хүртсэн. Орчин цагийн үндэсний бөхийн түүхэнд хамгийн олон удаа наадмын түрүү (11 удаа) авсан бөгөөд хамгийн олон удаа дараалан түрүүлжээ (1992-99). Жүдо бөхийн улсын 11 удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, сонирхогчдын сүмогийн Дэлхийн болон Ази тивийн аварга. 2004, 2008, 2012, 2016, 2020 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байв. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн (1998).
2022-09-16 16:33:45