БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Б.Лида
  1. Лида, Батгомбын (Lida, Batgombyn) (1948 онд Монгол, Хэнтий, Хэнтийд төрсөн) Монголын   ажилчин. 1960 онд Дорнод аймгийн хүн эмнэлгийн сувилагчийн сургуулийг төгсөж сумын эмнэлэгт зургаан жил ажиллажээ. Аав нь тракторчин хүн байсан бөгөөд Б.Лида чөлөө заваараа ДТ-54 трактораар тариан талбайд аавтайгаа ажиллаж байсан нь сувилагчийн мэргэжлээ тракторчны мэргэжлээр солих зам мөр болж, Өндөрхааны САА-д тракторчны 45 хоногийн курст суралцсан байна. 1970 оноос Дархан хотын САА-д шилжин үр тарианы VI бригадад гинжит трактороор уринш боловсруулах, га-аас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж, 1978 онд "Охидын салаа" байгуулж байсан. Тэрээр аймгийн аваргын болзлыг найман удаа, улсын аваргын болзлыг дөрвөн удаа биелүүлж, Ардын Их Хурлын депутатаар мөн дөрвөнтөө сонгогджээ. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн (1984).
2022-08-24 00:00:00