Партизан Ю.Гомбочимэд
  1. Гомбочимэд, Юндэнгийн (Gombochimed, Yundengiin) (1902 онд  Монгол, Хэнтий, Өмнөдэлгэрт төрсөн) Монголын партизан. 1921 онд Ардын журамт цэрэгт элсэн орж зүүн хязгаарт цагаантны үлдэгдлийг бут цохиход Бумцэндийн удирдлага дор идэвхтэй байлдаж, байлдагчаас дунд тушаалын дарга болжээ. 1932 онд Архангай аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослого дарах, 1945 оны чөлөөлөх дайн зэрэгт идэвхтэй оролцож явсан бөгөөд энх цаг ирэхэд орон нутагтаа ХАА-г хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж явжээ. 1932 оны наймдугаар сарын 22-нд Байлдааны гавьяаны улаан тугийн одон, 1981 оны долдугаар сарын 8-нд байлдааны гавьяаны одонгоор тус тус шагнагдсан. 1983 оны долдугаар сард Хүндэт Хилчин тэмдэг, 1980 оны наймдугаар сарын 29-нд Халхын голын ялалт медалиар шагнагдаж, 1980 онд Партизан цол хүртсэн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн юм.
2022-08-24 00:00:00