БНМАУлсын баатар Х.Дамба
  1. Äàìáà, Õîðëîîãèéí (Damba, Khorloogiin) (1919 онд Монгол, Сэцэн хан аймаг [одоогийн Хэнтий, Өмнөдэлгэрт]-т төрж, 1943 онд Монгол, Баян-Өлгий, Баяннуурт нас барсан) Монгол Улсын баатар. 1938 онд 19 настайдаа цэргийн албанд татагдаж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн заставт алба хааж байв. 1943 оны эхээр баруун хязгаарын Байтагийн заставт шилжин очжээ. Түүнийг цэргийн алба хааж байх энэ үед Шинжаан муж дахь Казак үндэстний жинхэнэ эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэгч хэмээн өөрсдийгөө нэрлэсэн Османы бүлгийнхэн Хятадын талын хатгалга явуулгаар манай улсын нутагт олон удаа нэвтрэн хулгай дээрэм хийж, хил хязгаарын амгалан тайван байдлыг ноцтой алдагдуулж байжээ. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын заставт алба хааж байхдаа 1943 онд Шар давааны амаар хил зөрчин халдсан тулалдаанд долоон удаа шархдан баатарлагаар амиа алдсан. АИХТ-ийн 1961 оны 270-р зарлигаар түүнийг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан ба хилийн 0130-р ангийн дугаар заставыг түүний нэрэмжит болгожээ.
2022-08-24 00:00:00