мнөдэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал (Citizens Representative Meeting of Ömnödelger Soum) Монголын төрийн байгууллага. 1992.10.12-д Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдаж, 1992-96 оны ИТХ-д 30 төлөөлөгч, 7 тэргүүлэгч сонгогдож ИТХ-ын тэргүүлэгчдийн орон тооны бус анхны даргаар Ж.Төмөрмуна, ИТХ-ын тэргүүлэгчдийн орон тооны нарийн бичгийн даргаар Л.Баатарсүрэн нар сонгогдон ажиллажээ. 1993 оны арваннэгдүгээр сард сумын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж 20 төлөөлөгч, 5 тэргүүлэгч, дарга Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэг нар ажиллаж байв. 1996 оны аравдугаар сард сумын ИТХ-ын зохион байгуулалтад өөрчлөлт орж, орон нутгийн сонгууль явагдан ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тоогоор ажиллах болж Л.Бадраа сонгогдон ажиллав. Сумын ИТХ 1997.01.22-ны өдрийн хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр Л.Бадрааг ажлаас чөлөөлж Ш.Наранбаатарыг сонгон ажиллуулжээ. 1998 оны 01-р сарын хурлаар Т.Алтантогосыг нарийн бичгийн даргаар ажиллуулах болж анх удаа ажлын албатай болсон байна. УИХ-ын 1999 оны 20-р тогтоолоор Өмнөдэлгэр суманд Гурванбаян сумыг нэгтгэж сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдан ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Цэвээндоржийг сонгон ажиллуулав. Цаашид ИТХ-ын дарга Д.Цэвээндорж (2000-2004), нарийн бичгийн дарга Л.Баатарсүрэн; дарга С.Түвшинжаргал (2004-2007); дарга Л.Лхагва (2007-2008), нарийн бичгийн даргаар Д.Лхагвасүрэн; дарга Ж.Төмөрмуна (2008-2012), нарийн бичгийн даргаар Д.Лхагвасүрэн, Т.Бэрцэцэг; дарга Д.Батболд (2012-2016), нарийн бичгийн дарга Т.Бэрцэцэг; дарга Х.Мөнхбат (2016-2018.07), А.Даваадорж (2018.09-2020), нарийн бичгийн дарга Т.Бэрцэцэг ажилласан. 2020-2024 оны ИТХ-д МАН-аас төлөөлөгч сонгогдсон ба ИТХ-ын даргаар Т.Амартэмүүлэн, нарийн бичгийн даргаар Т.Бэрцэцэг, Тэргүүлэгчдээр МУ-ын Гавьяат эмч П.Жавзанрагчаа, Ё.Батжавхлан, С.Мөнгөнчимэг, Я.Гансүх, Ж.Энх-Амгалан, С.Тэгшжаргал нар ажиллаж таван хороотойгоор үйл ажиллагаагаа явуулсан. 2024-2028 оны ИТХ-ыд АН-аас 19 төлөөлөгч МАН-аас 6 төлөөлөгч тус тус сонгогдсон ба \АН-аас Ц.Пүрэвдорж, Р.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ, Д.Энхбаатар, Г.Алтантуяа, А.Жаргалсайхан, Б.Оюунгэрэл, В.Лутбэх, Ж.Энххуяг, С.Сувдбаатар, Д.Наранчимэг, Н.Мөнхбат, Н.Ганбаатар, Л.Ханджав, Р.Цогхүү, Г.Эрдэнэсувд, Ж.Мөнхжаргал, Э.Ган-Эрдэнэ, Б.Давхарбаяр, МАН-аас С.Тэгшжаргал, М.Сод-Ирээдүй, А.Баянмөнх, Б.Сэмжид, Х.Будсүрэн, Г.Энхтунгалаг нар сонгогдов. ИТХ-ын даргаар Ц.Пүрэвдорж, ИТХ-ын Зөвлөл Ц.Оюун-Эрдэнэ, А.Баянмөнх, А.Жаргалсайхан, Г.Эрдэнэсувд, Г.Алтантуяа, Э.Ган-Эрдэнэ нар ажиллаж байна. Нарийн бичгийн даргаар Т.Бэрцэцэг, Ажлын албаны мэргэжилтнээр Д.Болортуяа, АБХАжилтнаар Э.Алтанчимэг, С.Одончимэг нар ажиллаж байна.
2026-04-02 00:00:00