БАГУУДАД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

✅Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг багт очиж хүргэх, иргэдээ сонсох зорилгоор зохион байгуулж байгаа "БАГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг 2022 оны 09 дүгээр сарын 21, 22, 23, 24-ний өдөр Баянзүрх, Хэнтий, Талын булаг, Чандган багт зохион байгууллаа.

✅Энэхүү өдөрлөгийн хүрээнд сумын сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, ЗДТГазрын дарга Л.Баярмаа нар 2022 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан, ЗДТГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийж, Эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн үзлэг, ходоодны хеликобактерийн шинжилгээ хийн явуулын эмийн сангаар иргэдэд үйлчиллээ.

Өдөрлөгийн хүрээнд:

- Иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээн

- Караоке дууны тэмцээн

- Урлагийн тоглолт зохион байгуулагдсан.

Өдөрлөгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан багийн Засаг дарга нар, "БАГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-т хүрэлцэн ирсэн багийн малчид, иргэдэд талархлаа илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2022-09-29 09:48:45

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0