Хэнтий аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Иргэдийн оролцоот хэтийн Хэнтий”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цогц үйлчилгээг сумдад хүргэхэд дэмжлэг үзүүлнэ” зорилтийн хүрээнд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цогц үйлчилгээ-нээлттэй газрын харилцаа орон нутагт” өдөрлөгийг Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран Өмнөдэлгэр суманд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулж, улсын бүртгэл, газрын харилцааны чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг 28 иргэнд үзүүлж, гэрчилгээ олголоо.
17 иргэнд тоон гарын үсэг, иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг 19 иргэнд, иргэний үнэмлэх гээгдүүлсэн болон сунгалтын хугацаа хэтэрсэн 12 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, зөвлөгөө мэдээллийг 98 иргэнд өгч, гарын авлага тарааж, давхардсан тоогоор 178 иргэнд бүртгэлийн үйлчилгээг үзүүлж ажилласан байна.
ГХБХБГазар: 92 иргэнд газрын харилцааны үйлчилгээ үзүүлж, 53 иргэнд кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээр үйлчилж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 23 иргэнд олгож, 39 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажиллалаа.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар иргэд аймгийн төвд ирэхгүйгээр бүртгэлийн болон газрын харилцааны үйлчилгээг авч, эдийн засаг, цаг завыг хэмнэхээс гадна иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулж, өмчийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцлийг бүрдүүлж, иргэдийн амьжиргааг дэмжсэн арга хэмжээ боллоо.
2022-09-29 09:41:26