"Дэвжээ" тэмцээныг зохион байгууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааг таниулах, сурталчлах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор   Багуудын дунд "ДЭВЖЭЭ" тэмцээнийг  зохион байгууллаа.
Тэмцээнд:
1-р байрыг  М.Мөнхжаргал ахлагчтай Гурванбаян баг
2-р байрыг Э.Буянжаргал ахлагчтай Баянзүрх баг
3-р байрыг Д.Мөнхбат ахлагчтай Чандган баг тус тус эзэллээ.
Энэхүү тэмцээнээр багууд бие биенээсээ харилцан суралцсан,  хууль судалж мэдлэгээ дээшлүүлж бусаддаа мэдээллээ хуваалцсан тэмцээн боллоо.

2025-12-01 00:00:00