ОЙН ЗУРВАС БАЙГУУЛЛАА.

Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн нутаг, засмал зам дагуу 5.3 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг “Хурхнаг жибур” ХХК гүйцэтгэж, 3000 ширхэг улиас, 1240 ширхэг хайлаас модны суулгац тарьж, хамгаалалтын хашааны хамт хүлээлгэн өглөө.

Уг ажил нь сумын нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам дагуух тоосжилт болон салхи шуурганы нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой.

2025-11-13 14:02:00