БАЯР ХҮРГЭЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Франц улсын Парис хотноо 11 дүгээр сарын 3–7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Гранд Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний М1 ангиллын -60 кг жинд #ХҮРЭЛ медаль хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн 2-р багийн иргэн, малын эмч Бат-Эрдэнийн Сайнтөрд сумын Засаг дарга баяр хүргэж, 1.000.000 төгрөгийн хүндэтгэл үзүүллээ.

 

2025-11-14 16:24:00