ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД ӨМНӨДЭЛГЭР СУМ 85.7 ХУВЬТАЙ ДҮГНЭГДЛЭЭ

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Батхүүгээр ахлуулсан, ЗӨСТ, МЭГ, ОБГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/412 дугаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар”-ын дагуу жагсаалын үзлэг, хувийн болон машин техник, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлын үзлэг, гамшиг аюул ослын цагийн байдал, дуурайлган үзүүлэх дадлага сургууль зэрэг удирдамжид заагдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, дүгнэж ажиллалаа.

Мөн гамшгаас хамгаалах команд штабын сургалтад идэвх зүтгэлтэй, манлайлж оролцсон 10 хүнийг талархал, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах, хор хохирлыг бууруулах, тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд санаачлагатай ажилласан Өмнөдэлгэр сумын ЗДТГ, Онцгой комисс, Мэргэжлийн анги, ААНБ, иргэд та бүхэнд талархал илэрхийлье.         
    	    
        <div style= 2025-10-15 17:58:00