ОЛОН УЛСЫ0Н АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Олон улсын ахмадын өдөр, Монголын ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Ахмадын хорооны дарга Н.Оюунцэцэг нээж, сумын ИТХ-ын дарга Ц.Пүрэвдорж, Засаг дарга Р.Энхтөр нар мэндчилгээ дэвшүүлэн олон жил үр бүтээлтэй ажиллан гавъяаныхаа амралтаа авсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ.

#Засаг_даргын_нэрэмжит_шагналаар: Наран багийн ахмад настан Ц.Цэвэлмаа, Төвийн багийн ахмад багш Д.Дарийм, Наран багийн ахмад настан Б.Дугаржавбаатар, Баянзүрх багийн ахмад настан Л.Хандмаа, Төвийн багийн ахмад настан А.Нансалмаа нарыг,

#Сумын_Хүндэт_тэмдгээр Б.Банзрагч, Д.Гомбо, С.Лхамжав, Д.Цэрэндорж нарыг шагналаа.

#Мөн_ахмадын_баярын_өдөр:

• Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Донойн Гомбо

• Ардын боловсролын тэргүүний ажилтан Сүрэн Лхамжав

• Алтан гадас одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан Батнасан Банзрагч

• Монгол Улсын гавьяат багш Жамъян Төмөрмуна

• Монгол Улсын гавьяат багш Дамбий Бүрэнхишиг

• Монгол Улсын хүний гавьяат эмч Пүрэв Жавзанрагчаа

• Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ламжав Баатарсүрэн

• Монгол Улсын гавьяат малчин Даарийбум Цэрэндорж нарт хүндэтгэл үзүүлж, үр хүүхдүүд нь мэндчилгээ дэвшүүллээ.

Ахмадын урлаг, спортын анхдугаар наадмын урлагийн гала тоглолт боллоо.

Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, нутаг орныхоо өнөөдрийн сайн сайхны төлөө залуу нас, эрдэм мэдлэг, уйгагүй хөдөлмөрөө зориулсан буянтай буурлууд та бүхэн минь зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд төр түмэндээ түшиг болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ӨМНӨДЭЛГЭР СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2025-10-01 17:43:00