АХМАДЫН УРЛАГ, СПОРТЫН АНХДУГААР НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ахмадуудын авьяас чадварыг хөгжүүлж, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор сумын Ахмадын хорооны санаачилга, нутгийн захиргаа болон удирдлагын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Ахмадын урлаг, спортын анхдугаар наадам 2025 оны 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Наадамд нийт 6 багийн 150 гаруй ахмад настан оролцож, урлагийн 10 төрөл, спортын 2 төрлөөр авхаалж самбаа, авьяас чадвараа сорьсон юм.

Залуу халуун насаа эх орон, орон нутгийнхаа хөгжил дэвшилд зориулсан ахмадууд маань энэхүү наадмаар дамжуулан:

- Хамтын ажиллагаа, эв нэгдлээ бэхжүүлж,

- Авьяас билэг, ур чадвараа илэрхийлж

- Ахмад үеийн гоо сайхан, уран чадвар, соёлын үнэт өвийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Урлаг, спортын нийлбэр дүнгээр дараах багууд тэргүүллээ:

 

2025-09-16 16:25:00