"Бид нэг дэлхийн иргэд"

Юнескогийн Дэлхийн иргэний боловсролыг хэрэгжүүлэгч "Бид нэг дэлхийн иргэд" төслийн Тайвань дахь "Хос хэл- Хос соёл" НҮТББайгууллага болон "Монгол донж интертаймент" ТББайгууллага, Өмнөдэлгэр сумын ИТХ, ЕБСургууль, Соёлын төв хамтран олон улсын соёл солилцоо уулзалт өдөрлөг зохион байгууллаа.

Уг уулзалт өдөрлөгт Юнескогийн Дэлхийн иргэний боловсролыг хэрэгжүүлэгч "Бид нэг дэлхийн иргэд" төслийн багийн багш нар, Тайбэйн боловсролын их сургуулийн олон улсын магистрын хөтөлбөрийн багш, оюутнууд, зөвлөх профессор, Тайваны Илан хотын залуус, Хэнтий аймгийн сумдын Соёлын ажилтнуудын төлөөлөл, Өмнөдэлгэр сумын иргэд хамрагдлаа.

Тайбэйн Боловсролын Их Сургуулийн зөвлөх профессор, Олон улсын суралцахуй ба заахуйн магистрын хөтөлбөр эрхэлсэн захирал Лин По-Хан сумын ИТХ-ын дарга Ц.Пүрэвдорж, ЕБС-ийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Сугаррагчаа, Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхтөр нартай сум орон нутгийн гадаад харилцааг өргөжүүлэх цаашдын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах тухай ярилцлаа.

2025-08-25 18:30:00