#МЭДЭЭЛЭЛ

Өнөөдөр орсон борооны өмнөх нөөлөг салхи /20-34м/с/ гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч, одоогийн байдлаар сумын хэмжээнд 30-аад айлын гэр нурж, олон байшингийн дээвэр хуулран, хашаа нурсан байна.

Айл өрх, албан байгууллагууд барилга, байшингийнхаа дээврийн төмрийг бөхлөх, гэрээ сайтар даруулах, хашааныхаа хуучирсан хөл шонг солих зэрэг арга хэмжээг авч байх нь гамшигт үзэгдлийг эрсдэл багатай даван туулах ач холбогдолтой.

Цаг уурын байгууллага болон сумын Онцгой комиссоос гаргасан сэрэмжлүүлэг мэдээ, зөвлөмжийг сайтар сонсож, хэрэгжүүлж байхыг дахин анхааруулъя!

Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүд гамшгийн хохирлыг арилгах, гамшигт өртсөн зарим айл өрхүүдэд туслах, хохирлын үнэлгээ гаргахаар ажиллаж байна.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2025-08-21 20:00:00