#БУРХАН_БАГШИЙН_РЭНСРЭЛ -д

#БУРХАН_БАГШИЙН_РЭНСРЭЛ -д сүсэгтэн олныг мөргүүлэх үйл ажиллагаа Өмнөдэлгэр сумын Балдан Врайбүн хийдэд боллоо.

Бурхан багшийн рэнсрэлийг Тайланд улсын Дармакаяа сангаас 2024 оны Бурхан багшийн их дүйчэн өдөр Зүүн хүрээ Дашчойлин хийдэд өргөж байсан шүтээн юм.

-Бурхан багшийн рэнсрэл гэдэг ямар учиртай вэ?

Рэнсрэл нь Санскритаар шарира буюу үл шатах эрдэнэ юм. Бурхан багш болон бусад хоосон чанарыг оносон бодийн сэтгэлийг төрүүлсэн нууц тарнийн бясалгалын өндөр түвшинд хүрсэн хүний биеийг чандарласны дараа биеийн тодорхой хэсгүүд шаталгүй яс, сувдны хэлбэртэй үлддэх ба үүнийг л рэнсрэл гэдэг. Монголоор үлдэс ч гэж нэрлэдэг. Бурханы шашинт орнуудад Бурхан багшийн лагшиний үлдэсийг энэ ертөнцийн хамгийн дээд эрдэнэс хэмээн үздэг.

Бурхан багшийн их эрдэнийн рэнсрэлд мөргөсний тус эрдэм:

- Бурхан багштай бодитой учирсан гүн номын барилдлага ховор хувь тохиол бүрдэнэ.

- Бурхан багшийн адистад оршин энэ хийгээд олон төрөлдөө хэмжээлшгүй буяныг хураана.

- Асрал, нигүүлсэл агаад бодь сэтгэл арвидана.

- Сэтгэлийн амар амгаланг эдэлж, нирваан хийгээд төгс гэгээрлийн хутагт хүрэхийн шалтгаан хөрөнгө бүрдэнэ.

Энэхүү үйл ажиллагаа нь хөдөө аймаг, орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

2025-08-10 15:01:02