ЦЭРГИЙН БҮРТГЭЛ

✅2024 оны цэргийн бүртгэл 2024.01.08- 01.26-ны өдрийг хүртэл соёлын төвийн 201 тоот өрөөнд явагдана.
Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд,
55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээж бүртгүүлэх боломжтой.
Цэргийн бүртгэлд ирэхдээ дараах бичиг, баримттай ирнэ.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх,
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 насанд хүрч байгаа иргэд:
1. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
2. Иргэний цахим үнэмлэх

Ажлын өдрүүдэд 08:30-17:30 цаг хүртэл бүртгэнэ. 

2024-01-03 14:17:22