ГАР УРЛАЛЫН СУРГАЛТ БОЛЛОО

2021 онд цэргийн албанд татагдаж, 2022 оны 2 дугаар ээлжээр халагдаж ирсэн бэлтгэл түрүүч, байлдагч нарт Засаг даргын Тамгын газар 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүндэтгэл үзүүлж, “Цэрэг эрс” арга хэмжээ зохион байгууллаа.

Сум орны нэр хүндийг өндөрт өргөж, цэргийн албыг амжилттай хашиж ирсэн бэлтгэл ахлах түрүүч, түрүүч, дэд түрүүч, байлдагч нарт Засаг даргын орлогч С.Шижирбаатар баяр хүргэж, хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэллээ.

Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Баярмаа, багийн Засаг дарга Ж.Энх-Амгалан, Д.Батболд нар бэлтгэл байлдагч нарт хүндэтгэл үзүүллээ.

2022-11-01 14:08:08