ӨМНӨДЭЛГЭР НАМРЫН БАЯР ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсын Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчид, малчид, тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулах, бизнесийн түншлэлийг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, сумын брэнд бүтээгдэхүүнийг тодруулах зорилгоор “Өмнөдэлгэр - Намрын баяр” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-2022”, “Шинэ ургац-2022”, “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” төрлөөр зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 13 баялаг бүтээгч, 1 ААНэгж оролцож 3.5 сая төгрөгийн борлуулалт хийлээ.

Шилдэгүүд:  

Эрүүл хүнс-2022” үзэсгэлэн худалдаанд:

 Шилдэг цагаан идээний багц: 2-р багийн иргэн Ц.Дуламсүрэн

Шилдэг цагаан идээ: 5-р багийн иргэн Г.Мөнхзаяа

Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн:  Баялаг жор ХХК

“Шинэ ургац-2022” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос:

 Шилдэг ногоочин- 3-р багийн тариаланч Б.Бат-Өлзий

        6-р багийн тариаланч Г.Болормаа

Жимс, жимсгэнэ – 3-р багийн ногоочин О.Цэцгээ

“Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд:

Шилдэг мод, модон эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн- 3-р багийн иргэн Н.Чулуунбат

 Оёмол бүтээгдэхүүн 3-р багийн иргэн С.Насанбаяр нар шалгарлаа.

Үзэсгэлэн худалдаанд идэвх санаачлагатай оролцсон баялаг бүтээгч нартаа баярлалаа

Хөрс эрүүл бол хүнс эрүүл

Хүнс эрүүл бол хүн эрүүл

2022-09-30 18:16:58